09.29

Гадаадаас ирэгсдийг саадгүй нэвтрүүлнэ

Зам, тээврийн сайд М.Зоригт ажлаа авсан даруйдаа салбартаа шинэчлэлийг шуурхай хийж байгаа нэгэн. Тэрбээр өчигдөр ИХШХЕГ-ын даргатай уулзжээ. 

Энэ уулзалтаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнуудыг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллах нөхцлөөр хангахын тулд ажлын өрөө гаргаж өгч, компьютертэй болгохоор шийдвэрлэсэн аж. 

Түүнчлэн нисэх буудлын ирэгч, явагчдын танхимд байдаг хурууны хээний аппаратын тоог яаралтай нэмэгдүүлэхээр болов. Ингэснээр гадаадаас ирэгсэд гаалийн хяналтаар ямар ч саадгүй, түргэн шуурхай гарч ирэх гэнэ.