Халх голын отряд буюу Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр хадлан хадах зорилгоор орж ирсэн БНХАУ-ын харъяат найман иргэнийг манай хилчид саатуулжээ.
Тэднийг баривчлан захиргааны арга хэмжээний дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хүмүүст нь хариуцуулж өгсөн байна.
Мөн тус аймгийн Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлэн, малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.
Б.Даваахүү