09.29

Зүүн аймгаас баруун аймгуудад өвс хүргүүлж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай хангагдсан байна. Аймгийн удирдлагуудад болон Засаг дарга нарт Засгийн газар болон Улсын комиссоос өвлийн бэлтгэлээ хангаж базаах үүрэг даалгавар өгсөн байгаа. Зүүн аймгуудад зуншлага сайтай байсан учраас хадлан бэлтгүүлж баруун аймгуудад хүргүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа ажээ. 

Дорнод аймгийн Матад, Баян-Уул зэрэг долоон сумаас өвс бэлтгэж өдөрт 10 машин өвсийг баруун аймгууд руу явуулах ажлыг аймгийн төвөөс зохион байгуулж байгаа гэнэ. Баруун аймгуудын хувьд өнөө жил өвс хадлан гараагүй гандуу зуншлагатай байсан учир хадлан хийх өвсний гарц муу байгаа гэнэ шүү.