АТГ-аас шалгалт хийх явцад нэгэн сумын Засаг дарга Хятадын компанид 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх өгсөн явдал гарчээ. Тэд гэрээ байгуулахдаа "Энэ компаний үйл ажиллагаанд ЗДТГ-ын зөвшөөрөлгүй ямар нэгэн шалгалт хийхийг хориглоно” гээд кирилл болон хятад ханзаар бичсэн байжээ. Энэ хэргийг АТГ Засгийн газарт мэдүүлсэн бөгөөд зохих арга хэмжээг авахаар болжээ.
Сонирхлын зөрчлийн тухай хуулинд зааснаар ийм хэргүүд нь захиргааны зөрчил болдог учраас захиргааны хариуцлага хүлээлгэдэг аж. Тиймээс орон нутгийн удирдлагууд ийм хэрэг хийж, албан тушаалаа урвуулан ашигласан ч хуулийн цоорхойгоос болж хөнгөн ял эдэлдэг юм байна.