09.30

Ажилтан бүсгүйгээ хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж буй Б.Ханбаатар мэдүүлэг өгч эхэлжээ

Энэ сарын 24-нд буюу өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн Баянчандмань суманд ноцтой хэрэг гарсан билээ. Тэр тусмаа төрийн албан хаагчийн ёс бусын аргаар бэлгийн дур хүслээ хангасан гэх хэрэг нийгэмд шуугиан тариад байна. 

Хэргийг эргэн сануулвал, Баянчандмань сумын Тамгын газарт малын эмчээр ажилладаг байсан 25 настай Б гэгч бүсгүйг сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, мөн Тамгын газрын ажилтан Г.Ариунболд нар хурлаас нь малын гоц халдварт өвчин гарлаа хэмээн хууран авч явсан байдаг. 

Улмаар айлын унаганы найранд очиж тасартлаа уусан Б.Ханбаатар гэгч бүсгүйг машиндаа суулган тухайн айлаас хоёр км газар очиж цохиж ухаан алдуулсныхаа дараа данхраадны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Бүсгүйн шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа аж. 

Б нь одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа бөгөөд азаар амь насанд нь эрсдэлтэй байсан хагалгааг амжилттай давж гарчээ. Гэхдээ шулуун гэдэсийг нь дахин залгаж оёх, мөн бусад эд эрхтэний нарийн шинжилгээний дараа дахин хагалгаанд орох зэрэг асуудал байгаа аж. 

Мөн бүсгүй сэтгэцийн хямралд орсон учраас шокийн байдлаас гарахад чамгүй их хугацаа орох талаар эмч нар ярьсан байна. Б.Ханбаатар гэгч маш их архи уусан учраас санахгүй байна гэсэн мэдүүлэг өгчээ. Харин хамт явсан гэх Г.Ариунболдыг сэжигтнээр татсан байсан ч одоогоор батлан даалтад гаргаад байгаа гэнэ.