АНУ-ын тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноуден хэдхэн цагийн өмнө “Твиттер”-т нэгдсэн юм. Тэрбээр “Твиттер”-т нэгдэнгүүтээ “Can you hear me now?” хэмээн жиргэсэн бөгөөд хэдхэн цагийн дотор 80 мянга гаруй хүн дахин жиргэсэн байна. Ийнхүү экс тагнуулч “Твиттер” хуудаст нэгдээд 10 хүрэхгүй цаг болж байгаа ч хэдийнэ түүнийг 780 гаруй мянган жиргээч дагаад байна. Харин тэрбээр өөрөө ганцхан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны албан ёсны хаягийг дагаж байгаа юм. Түүнийг ийнхүү “Твиттер”-т нэгдсэнийг гадны хэвлэлүүд онцолж байгаа бөгөөд Сноудены дагагчийн тоо секундээр өсч байгаа бөгөөд “Твиттер”-т олон дагагчтай оддын гүйцэхэд ойрхон байна.

Н.АЗ