09.30

Жолооч нарын зөрчлийн торгуулийг Өршөөлийн хуульд хамруулжээ

Хэл ам дагуулан байж, хаалттай горимд хэлэлцэж баталсан Өршөөлийн тухай хууль бүтнээрээ хэрэгжиж эхлээгүй, гол хоёр заалтад нь хориг тавьж, хуулийг үндсэндээ гацаасан байдалтай байгаа билээ. Гол хоёр заалтаас гадна бусад зүйл заалтыг нь хэрэгжүүлж эхэлсэн байгаа бөгөөд эл хуулиар жолооч нар “эрхэлж” байгаа юм. 

Учир нь, жолооны эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг шалгалтгүйгээр сэргээж эхэлсэн бөгөөд 84 мянган жолоочоос өнөөдрийн байдлаар есөн мянган жолооч эрхээ сэргээлгэсэн аж. 

Тэгвэл мөн энэ оны есдүгээр сарын 01-нээс өмнө гаргасан бүх зөрчлийн торгуулийг мөн Өршөөлийн хуульд хамруулсан байна. Тиймээс камерын болон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчил гаргасан жолооч нар торгууль төлнө гэж санаа зовж, айлтгүй болжээ. Харин энэ сарын 02-ноос хойш гаргасан замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн мөнгийг төлөх юм байна.