Бараг хагас зуун жилийн тэртээ тухайн үед ердөө 23 настай байсан Абдулла Козан гэдэг залуу толгой нь өвдөж байна хэмээн Туркийн Бурса хотын нэгдсэн эмнэлэгт ханджээ. Ингээд мань хүн энэ эмнэлэгт үлдсэн амьдралынхаа туршид эмчлүүлсэн аж. Хэд хоногийн өмнө тэрбээр таалал төгсчээ. Уг эмнэлэгт Козан 1968 онд цэргийн албанаас халагдаж ирээд хэвтжээ.
Богино хугацаанд тэрбээр эмнэлгийн удирдлагын хайр хүндлэлийг татсан учраас эмчлүүлэх хугацаа нь дуусах тоолонд тэд өвчтөнөө үлдээх шалтгааныг олж байсан гэнэ. Абдулла энэ эмнэлэгт суурьшсан гол шалтгаан нь ядуурал юм. Тэгээд ч мань хүн чихрийн шижин өвчтэй, астмтай болсон учраас амьдрал ядуу хүмүүст олгодог тэтгэлэгт хамрагдав.
Төрсөн өдөр, Шинэ жил, бусад бүх баяруудыг Козан энэ л эмнэлэгт тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүнийг хэн ч эргэдэггүй байв. Хамаатан садан гэх хүн байдаггүй аж. Эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууд түүний анд нөхөр болцгоосон аж. Сэрүүн ахуйдаа Абдулла эм тарианы үнэр ханхалсан эмнэлэгтээ дэндүү дассан гэдгээ өгүүлж байлаа. Абдулла Козан 70 насандаа өөд болжээ. Эмч нар энэ өвөрмөц өвчтөний тухай “Тэр манай эмнэлгийн нэг ажилтан шиг байсан” гэж дурсчээ.