09.30

Жим Керригийн найз бүсгүй амиа хорложээ

Канадаас гаралтай Холливудын алдарт жүжигчин Жим Керригийн найз бүсгүй амиа хорложээ. Эдүгээ 53 настай Жимээс үе үе салж, нийлдэг 30 настай Катрина Вайт бүсгүй Калифорни муж дахь гэрээсээ нас барсан байдалтайгаар олджээ. Албаныхан эл хэргийг амиа хорлолт хэмээн үзэж байна. Бүсгүйн цогцсыг энэ сарын 28-ны өдрийн шөнө найз нь гэрт нь очих үедээ олжээ. Хэргийн газарт гэрээслэл ч мөн байсан гэнэ. Жим Керри болон  Катрина Вайт нар 2012 оноос эхлэн дотно харилцаа үүсгэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд салж нийлсээр эдүгээг хүргэсэн ч, орон нутгийн мэдээллийн агентлагууд хосуудыг энэ сарын 24-ний өдөр салсан хэмээн мэдээлж байна. 

Вайт амиа хорлодог өдрөө өөрийн твиттер хуудастаа учир нь үл ойлгогдох нууцлаг мессежийг  бичиж үлдээсэн байжээ. Харин Жим Керри “Миний хайрт Катрина нас барсанд гүнээ харамсч байна” хэмээн гашуудаж буйгаа илэрхийлсэн байна.