Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Яргайтын аманд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Эл хэрэг нь энэ сарын 20-нд гарсан бөгөөд гэмт хэргийн хохирогч нь Улаанбаатар хотын Засаг дарга асан Т.Билэгтийн хүү байжээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар талийгаач хүүгийн дөрвөн мөчийг хүйтэн мэсээр гэмтээсэн ба машины яндангийн угаараар хордуулсан байдалтайгаар олсон байна. Өөрөөр хэлбэл машиных нь яндан руу нарийхан хоолой углаж, нөгөө үзүүрийг нь машин дотор тавьсан байжээ.
Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаа, УМБГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.