Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчдын дунд "Нээлттэй шүүх” сэдэвт уулзалтыг улирал тутамд зохион байгуулдаг уламжлалтай. 2015 оны 7 дугаар сард зохион байгуулсан "Дагнасан шүүх” сэдэвт уулзалтын үеэр дараагийн уулзалтыг Тахарын ерөнхий газар, Монголын хуульчдын холбооноос хамтран зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу 2015 оны есдүгээр сарын 30-ны өдөр "Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх асуудал” сэдэвт уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахарын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгууллаа.Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул болон Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцов. Мөн орон нутгийн шүүхийн тамгын газруудтай онлайнаар холбогдлоо.