10.01

Нийслэлийн Удирлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно

Нийслэлийн Удирлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрсөн, төвлөрсөн бус ус хангамжид ашиглагдаж байгаа газрын доорх усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажлын үр дүнгийн талаар, Дэлхийн оюуны спортын универсиад их наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эх авах ажлын сургалт хийх тухай зэрэг асуудал хэлэлцэнэ.