10.01

Буяны ажлаа гүйцэлдүүлэхдээ хүртэл татвар төлдөг болно

Нийслэлд бурхан болоочийг нутаглуулах газар үгүй болж, оршуулгын нөөц газар дууссан гэх мэдээллийг өнгөрсөн зургаадугаар сард нийслэлээс мэдэгдэж байсан. Тэгвэл одоо буяны ажил гүйцэлдүүлэхдээ хүртэл татвар төлдөг болох нь. Тухайлбал, НИТХ-аар баталсан хотын татвар Монгол Улсын хууль, түүнтэй холбоотой бусад эрх зүйн акттай зөрчилдсөн. 

Жишээлбэл, энэ хуульд амралтын газар татвар суутгагч байна, амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэд татвар төлөгч байна гэж заасан. Харин ахмадууд аливаа сувиллын газарт очихдоо татвар төлөгч болж байгаа. Гэтэл төрөөс ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын тухай хуульд ахмадуудад амралтын газарт амарч сувилуулбал хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ гэдэг заалтыг зөрчихөөр болоод байна. 

Мөн Монголд өнөөдрөөс эхлээд ёс зүйн хувьд ойлгомжгүй байдал бий болов. Та бидний ойрын хэн нэг нь бурханы оронд одоход буяны ажлыг нь бид томоохон ресторанд үйлддэг болсон. Гэтэл ингэж буяны ажил гүйцэлдүүлэхэд хүртэл татвар төлөхөөр болж байна. Мөн иргэд амралтын өдрөөрөө хотын агаарын бохирдлоос холдож, гэр бүлээрээ амралтын газарт очдог. Гэтэл бид ийм үйлчилгээ авахдаа ч татвар төлөхөөр болж байх жишээтэй.