Нийслэлийн татварыг баталсан асуудал хэл ам, хэрүүл тэмцлийг дагуулж, иргэд бөөн бухимдалтай байгаа. Нийслэлийн татварыг баталсан АН-ынхны ярьж байгаагаар цаашдаа татварын төрлийг өргөжүүлэх, ялангуяа нийслэлийн татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэж байгаа. МАН-аас үүнийг эсэргүүцэж, бүлгээс тавьсан гол зорилго бол эдийн засаг суларч, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед хуульд байгаа боломжийг ашиглаж, тиглэх боломж байгааг хэлсэн ч хүлээж аваагүй. Энэ татварыг хурааж авахад зориулж татвар суутгагчид маань нэг сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий кассын машинтай болох ёстой.
Ийм шаардлагыг дээрх дөрвөн төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. Гэтэл өнөөдрийн нөхцөлд сая 500 мянган төгрөгийн үнэтэй кассын машиныг худалдан авах чадалтай нь ч бий, чадалгүй нь ч бас бий.
Жишээ нь, зургаан нэрийн барааны дэлгүүр гэхэд зарим нь сая төгрөгт л хөрөнгө нь эргэлдэж байдаг. Гэтэл ганц машиныг сая 500 мянган төгрөгөөр авна гэдэг тэдэнд хүнд тусна.
Ийм асуудал яриад эхлэхээр хүмүүс тэр машиныг нь лизингээр авах боломж байна уу гэж асуулгаж байна лээ. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй татвар суутгагчид бүртгэлтэй байна. Гэтэл эдгээрт тус бүр бүрт нь нэг сая 500 мянгын өртөгтэй кассын машин шахахаар 10 орчим тэрбум төгрөг гарч байгаа юм. Үүний цаана хэний бизнес явж байна вэ, хэн нэг нь чоно борооноор гэдэг шиг бизнес хийх гэж байгаа юм биш биз.
Ард түмэн хардах эрхтэй шүү дээ.