10.05

Гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд болно

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож буй. Тэгш ойд зориулсан олон үйл ажиллагаа өрнөж байгаа билээ. Тэгвэл энэ сард гэрэл зургаар амьсгалсан өдрүүд тохиох нь ээ. Үүний хүрээнд энэ сарын 4-нд “Ертөнцийг гэрлээр бичих урлаг” номын нээлт болсон бол өнөөдөр 12:00 цагаас Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн бага хурал “Монгол ньюс”-т болно. Мөн энэ сарын 5-6-нд 11:00 цагаас Даваасамбуу “Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн нээлт “Q art gallery”-д, 7-8-нд11:00 цагаас Б.Болор-Эрдэнэ “Нүд-2” үзэсгэлэн нээлт “Q art gallery”-д, 9-10-нд 12:00 цагаас Нийт гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн “Q art gallery”-д, энэ сарын 10-нд 12:00 цагаас “Монголын гэрэл зурагчид 80 жил” номын нээлт “Q art gallery”-д тус тус гарна. 

    Түүнчлэн энэ сарын 11-нд 13:00 цагаас Баярын хурал–Улсын филармоний концертын танхимд, 16:00 цагаас Дурсгалын зураг авалт. Чингисийн талбайд болох бол 17:00 цагаас хүлээн авалт “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болох юм. Үүгээр ч зогсохгүй энэ  сарын 13-15-нд 13:00 цагаас Гэрэл зургийн техник хэрэгсэл, сурталчилгаа, үзэсгэлэн, 14-нд 12:00 цагаас Г.Ган-Өлзий “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн нээлт “Blue moon art gallery”-д зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Н.Аз