10.05

Гавьяатын охин миссийн титэм зүүв

Монгол Улсад 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй "Miss Mongolia-2015" наадам өнгөрсөн бямба гаригийн үдэш шилдгүүдээ шалгаруулж, тэргүүн байрын миссэд титмийг нь зүүж өглөө. Энэ жилийн шилдэг 11 үзэсгэлэнтэй бүсгүй шалгарч, сар гаруйн хугацаанд бэлтгэл, сургуулилт хийсэн тэд ийнхүү нэгэн оройг айдас, бас догдолтой өнгөрүүлэв. 

Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж, эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах үндэсний ялагч буюу 2015 оны Монголын миссээр Ц.Аззаяа гэгч үзэсгэлэнтэй бүсгүй шалгарав. Түүний хувьд Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяагийн ууган охин ажээ. Ийнхүү гавьяат ээжтэй, ганган хээнцэр бүсгүй эх орныхоо нэрийг дэлхийд гаргах хүндтэй үүргийг хүлээв.