10.05

Өөрийгөө буудаж хороожээ

Төв аймгийн Баянчандмань сумын иргэн 67 настай Б өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. 

Тодруулбал, талийгаач тус сумын оршуулгын газарт очиж, өөрийн ангийн бууны гохыг машиныхаа хаалгатай холбож байгаад буудсан байхыг оршуулгын газрын манаач олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Талийгаач урд орой нь хүүтэйгээ архинаас болж маргасан гэж ар гэрийнхэн нь хэлж буй. Учир нь, талийгаач өөрийн хүүг согтуу ирэхэд нь "Та нар намайг амьд байхад архи уулаа. Тэгэхээр би энэ гэрт хэрэггүй болсон юм байна" хэмээн гомдож байсан гэнэ. Улмаар маргааш өглөө нь буугаа авч гараад ийнхүү цаг бусаар хорвоогоос буцжээ.