Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр нийт 396 дуудлага мэдээ мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 310 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 16 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Үүнээс явган зорчигч 12, зорчигч зургаа, хүүхэд зам тээврийн осолд өртсөн найм, үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны зургаан хүүхэд байжээ.
Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Ж.Өөдлөн