ГЕГ-ын байцаагч Н-ийн хүү Б.Бадралыг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 08.30 цагаас шүүхээр байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч өвчтэй байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хойшлуулаад байгаа аж.
Б.Бадрал нь өнгөрсөн онд хар тамхи тээвэрлэсэн, хууль бусаар олж авч хадгалсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад баригдсан юм. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа гаалиар хар тамхи зөөвөрлөсөн байдаг бөгөөд Гаалийн ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг