10.06

Том Круз, Николь Кидман нар охиныхоо хуриманд уригдсангүй

Хэд хоногийн өмнө Том Круз, Николь Кидман нарын 22 настай өргөмөл охин Изабелла Круз нөхөрт гарчээ. Түүний нөхөр нь Их Британийн IT мэргэжилтэн Макс Паркер юм. 

Маш цомхон хүрээнд хийгдсэн тэдний хуримын нууц ёслол Лондон хотод есдүгээр сарын 18-ны өдөр болсон аж. Ёслол таван одтой Dorchester зочид буудалд болжээ. Ёслолд сүйт залуу болон бүсгүйн найз нөхөд оролцсон байна. Хэвлэлийнхэн тийшээ нэвтэрч чадаагүйн дээр өргөж авсан ээж, аав хоёр нь ч уригдаагүй гэнэ шүү.