Сэтгүүл, ном, бохь зарах нэрийдлээр хулгай, дээрэм хийдэг хүүхдүүдийг Нийслэлийн цагдаагийн газар саатуулан шалгаж эхэлсэн байгаа ажээ. Тодруулбал, одоогийн байдлаар 12 хүүхдийг шалгаж байгаа гэнэ.
Тэдний хувьд орон гэргүй тэнэмэл хүүхдүүд бөгөөд “Ах аа, эгч ээ, сэтгүүл авах уу?” гэж бусдыг хоргоож, араас нь дагаж явж байгаад гар утас болон эд зүйлсийг нь хулгайлах, булаах хэргийг үйлддэг байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд KFC-д хооллож байсан хүүхэдтэй эмэгтэй рүү хоёр хүүхэд дайрч, гар утсыг нь булаагаад гараад явсан хэрэг гарсан билээ. Тиймээс цагдаагийн газраас иргэдэд сонор сэрэмжтэй, анхааралтай явахыг сануулж байна.