Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Яргайтын аманд намаржиж байсан өндөр настай эмээ ор сураггүй алга болжээ.
Өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө ор сураггүй алга болсон түүнийг цагдаа нар эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, ойролцоох уул хадаар самналт хийж байгаа ч өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Харин гэрийн хашаан дотроос нь эмээгийн ээмэгний өрөөсөн олдсон нь гадны нөлөөтэй амь насыг нь хохироож, хаа нэг газар нуусан байхыг үгүйсгэхгүй гэнэ. Түүний хувьд ганцаараа гэртээ амьдардаг бөгөөд “Алга боллоо” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирээгүй гэнэ.