10.07

Хувийн автобус компанийн ажилчид ажил хаялаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй бүх хувийн автобус компани өнөөдөр 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Үүнээс үүдэн өнөө өглөө автобусны буудал дээр автобус хүлээж ажил, сургуулиасаа хоцорсон иргэд цөөнгүй байлаа. Одоогоор Одоогоор үйлчилгээнд “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн болон “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд гарч байгаа аж. 

Автобус компаниудын ажил хаях болсон шалтгаан нь “Смарт карт” компани хувийн автобус компаниудын цалинг олгоогүй гэнэ. Есдүгээр сарын цалинг тэр чигээр нь олгоогүй байгаа учраас ийнхүү ажил хаяж байна хэмээн тус компаниудын төлөөлөл мэдээллээ. Түүнчлэн цалингийн асуудлыг шийдээд өгчихвөл ажилдаа гарахад асуудал алга гэсэн юм.