03.19

Х.Цагаанбаатар гавьяатын төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа хүртэж байсан амжилтаар дүүрэн нэгэн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Төрсөн өдөр нь тохиож байгаа түүнд цахим андуудад мэндчилгээ дэвсшүүлсээр байгаа юм. Тэгвэл шүлэг найрагт хорхойтой тэрбээр өөрийн цахим хуудаснаа

“Ханийн минь надад бэлэглэсэн
Хамгийн том бэлэг
Миний амьдралын утга учир
Гэрэл гэгээ болсон үрс минь юм
Ханьдаа маш их хайртай шүү
Энэ хорвоод хүмүүн заяаг олж мэндэлсэн энэ едер
Хашбаатарын хоёр дахь хүү болон хорвоо ертөнцөд иржээ
Арван сар тээн төрүүлж
Ангир уургаа хөхүүлж өсгөсөн
Ачит ижийдээ баярлалаа

Мэнд хүргэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн бичиж талархал илэрхийлсэн байна. Уншигчдынхаа өмнөөс Хөдөлмөрийн баатартаа төрсөн өдрийн мэнд хүргэе.