Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Баруунтүрүүний ойролцоох нэгэн хашаанд арабууд хууль бусаар идлэг шонхор барьсан байна гэх мэдээллийг өчигдөр иргэд цагдаа болон дүүргийн байгаль орчны байцаагч нарт дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу байгаль орчны байцаагч болон мэргэжлийн хяналтын газраас албаны хүмүүс очиход тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй, томоохон үйлдвэрийн хашаанд хоёр гэр барьсан арабууд байсан бөгөөд тэр үйлдвэрийн байшинд 60 гаруй тооны идлэг шонхорыг бариад уясан байжээ.
Уг нь тэдгээр арабуудад холбогдох яамнаас 26 ширхэг идлэг шонхор барих зөвшөөрөл өгсөн бөгөөд тэд тоогоо хэтрүүлж барьсан нь хууль зөрчсөн үйлдэл болчихоод байгаа аж. Тиймээс эл асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр өгсөн гэдгийг эх сурвалж хэлэв. Хуулийн байгууллагаас тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэх ба илүү барьсан идлэг шонхорыг байгальд нь эргүүлэн тавихаар болжээ.