10.07

Талийгаач охины ээжид нөхөн төлбөр олгоно

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал сая дуусаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. 

Шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Хурлын шийдвэрээр Т.Цогтод 22 жил, хойд эх Г.Маралмаад 25 жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн хохирогч охины ээж Б.Өнөржаргалд 4,6 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болжээ.