Цагдаагийн ерөнхий газраас 35-40 орчим насны нэгэн эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа ч одоог болтол түүнийг олоогүй байна. Учир нь, тэр эмэгтэй хуурамч 20 мянгатын дэвсгэртээр дэлгүүрүүдэд гүйлгээ хийж явдаг нэгэн юм.
Түүнийг дэлгүүрт үйлчлүүлж байх үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мэдээллийг чандлан нууцална гэх зарыг өнгөрсөн наймдугаар сараас хойш тараасан ч өнөөдрийг болтол олдохгүй байгаа нь их хачирхалтай гэнэ шүү.
Тэр эмэгтэйн хувьд хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулахаас гадна бусадтай нийлж, хуурамч мөнгө хийдэг гэх мэдээлэл ч байгаа юм.