10.08

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч томилогдов

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З. Болдбаатарыг  албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан  Ц.Цолмон сайд нэг өдөр, нэг хүн дээр хоёр тушаал гаргасан  гэнэ. 

Тэрбээр өөрийн анх дагуулж ирэн БХЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын даргын даргаар томилсон журмын нөхөр   н.Алтансүх андаа дотоод аудитын газрын даргаар томилжээ.

Мөн   Ерөнхий сайдын зөвлөх асан “диско” хэмээх  Батсайханд  Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн хоёр өөр албан тушаалыг хавсруулан ажиллуулахаар болж  холбогдох тушаалыг гаргасан аж. 

Төрийн нарийн бичгийн дарга нар өчигдөр орой ажлаа хүлээлцсэн байна. 

Б.Нямдаш