Учир нь “Улаанбаатар смарт карт” компани орлогыг дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл тэдний орлогыг гурав хоногийн дотор өгч байсныг “Улаанбаатар смарт карт” компани баримттай мэдээлж, хувийн автобус компаниудыг гарах гарцгүй болгосон.
Түүнээс гадна автобус компаниудад шалгалт хийхээр болж, шаардлагатай гэвэл тусгай зөвшрөөлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа нийслэлийн удирдлагууд мэдэгдээд байсан билээ.
Харин саяхан автобус компаниудын төлөөлөл “Бид тохиролцолд хүрсэн учраас ажилдаа гарахаар боллоо” хэмээн мэдээлжээ. Тиймээс тун удахгүй автобус компаниудын ажилчид ажилдаа гарч, нийтийн тээвэр хэвийн байдалдаа эргэж орох нь ээ.
Н.Болд