10.09

Замын гэрэлтүүлгийн шинэ технологийг нэвтрүүлж эхэллээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Монголын авто замчин залуучуудын холбоо нь БНСУ-ын“Younglim” корпорацитай 2020 он хүртэл хамтран ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулах, монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болохоос гадна Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэхээр болжээ. Уг ажил эхнээсээ хэрэгжиж, хотын зарим гудамж талбайг БНСУ-ын 24 жилийн түүхтэй “Younglim” корпорацийн гэрэлтүүлгүүд чимж эхлээд байна. Монголын авто замчин залуучуудын холбооны залуус эхний удаад Нисэх-Яармагийн чиглэлийн замын гэрэлтүүлгийг шинэчлэн солиод байгаа аж. Тус гэрэл нь эрчим хүч бага зарцуулдаг, цахилгааны хүчдэлээс шалтгаалж шатдаггүй, жигд гэрэлтүүлэгтэй гэхчлэн олон давуу талтай гэнэ.