Малд яваад сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Цацын-Энгэр гэдэг газар 16 настай эмэгтэй энэ сарын 07-нд малд яваад ор сураггүй болсон тухай дуудлага тус өдрийн 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 алба хаагч, ар гэрийн 2 иргэн, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.