Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм.
Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Үүнд, энэ сарын 10-наас буюу өнөөдөр 22.00 цагаас маргааш 06.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн ,3-хороо, Энэрэл дент эмнэлэг, Ану-Үжин зочид буудлын ын ард авто зам, 12-р хороо, Жанжин клубын авто зам, 27-р хороо, Дарь-Эхийн авто зам, Баянгол дүүргийн 12-р хорооны авто зам, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Чингэлтэй дүүргийн урд талын хорооллын доторх авто зам, Бишрэлт зочид буудлын урд талын чулуун замыг тус тус сэтлэн замын ажил хийх юм байна.
Мөн Ботаникийн эцэс. УС-15-ын зүүн урд Амгалан дулааны станцын замыг энэ сарын 10-ны 22:00 цагаас энэ сарн 20-ны 06:00 цагт хүртэл үерийн усны далангийн ажлыг хийж гүйцэхгэх аж.