Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Уэйн Рүүни дурсгалын алтан шаахайг хүртсэн байна. Довтлогч залуу Үндэсний шигшээ багийнхаа түүхэнд хамгийн шилдэг мэргэн бууч болсон тул энэ шагналыг хүртжээ.
Рүүни шаахайг өмнөх дээд амжилтын эзэн, домогт Бобби Чарльтоны гараас авсан гэнэ. Өнгөрсөн сард Швейцарийн шигшээтэй хийсэн тоглолтод Рүүни 50 дахь гоолоо оруулж дээд амжилт тогтоосон билээ.