10.10

Аварга Баагий зурагчин сайдад шавь оров

Сонгуулийн шоу ойртож, гишүүдийн солиорол хэрээс хэтрэв. Бүр шоудах юмаа олж ядсан зарим нэг нь өвчтэй, зовлонтой байгаа хүнээр шоу хийж байгаа нь зохимжгүй харагдана билээ. Сонгуулийн шоугаа эрт эхлүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын тухайд аль эрт л “Нарантуул” зах дээр нийтийн хоолны газар бууз, хуушуур авч идсэнээ гайхуулж, дараа нь автобусанд суусан сэлфийгээ цахим сүлжээнд тарааж амжсан нэгэн. 

Тэгвэл эрхэм гишүүн маань Зам тээврийн сайд М.Зоригтод шавь орж, Төрийн ордонд зургийн аппарат хүзүүндээ зүүчихсэн, хүн бүрийн зургийг “онилж” яваа сурагтай. Мэргэжлийн гэрэл зурагчнаас дутахгүй ажилладаг сайд М.Зоригт Баагий аваргыг өөрийнхөө шавь болгож байгаадаа ихээхэн баяртай байгаа бололтой шүү.