10.10

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг Чингисийн талбайд болж байна

Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог-Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр 10:00 цагаас  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эхэллээ. 

Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршиж байгаа аж.

“Спортлог-Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын  клубүүд, спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, Монголын залуучуудын холбоо, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын 2000 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байгаа аж.

Чингисийн талбайд зохион байгуулах үйл ажиллагаанууд 
 
Дүүрийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон  хамтран ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд  үйл ажиллагаа явуулна. Үүнд:

Дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, өсвөр, оюутны шигшээ багуудын үйл  ажиллагааг иргэдэд танилцуулна   /самбар, холбогдох цом, өргөмжлөл, медаль, танилцуулга, тоног төхөөрөмж, хувцас, зураг ном сэтгүүл зэргээр үзэсгэлэн гаргана/

Нийслэлийн иргэдийн спортын  наадмын  ажиллагааг сурталчилна

Үндэсний сур, аялал, буудлага, байт харваа  үндэсний хөлөгт тоглоом зэрэг спортын хэрэлэл материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд үзүүлэх, тайлбарлах, холбогдох танилцуулна

Дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ зохион байгуулна

Спорт дэлгүүрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгнө

“Улаанбаатар марафон-2015” зурагт үзэсгэлэн гаргана. “Спорлог Улаанбаатар” өдөрлөг өнөөдөр оройны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Н.Болд