Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээ, шинэчлэлийн асуудлаар мэдээлэл технологийн үйл ажиллагаа явуулдаг “БиТиЖиТи” ХХК-ийн захирал Л.Гантулгатай ярилцлаа.
-Танай компани “Ухаалаг автобус” төслийн тендерт өрсөлдсөн гэсэн. Ямар шалтгаанаар тендерт ялагдсан юм бэ?
-2015 онд нийслэлээс зарласан “Нийтийн тээврийн ухаалаг төлбөрийн систем удирдлага хяналтын систем” нэвтрүүлэх сонгон шалгаруулалтадманай компа- нийнхан оролцсон. Гэвч нийслэлийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн орлогч дарга Н.Батаа ахлагчтай ажлын хэсэг солонгосчуудын “Дата карт консерциум” төслийг сонгосон. Манай компанийнхан 2011 оноос нийтийн тээврийн шинэчлэлтэй хол- боотой зүйлийг судалж, хэрэгжүүл- сээр ирсэн. Тиймээс өөрсдийгөө туршлагатай гэж үзэж байгаа. Манай инженерүүдийн хийсэн төсөл маш боловсронгуй болсон. Гэтэл яагаад монгол хүний оюун ухааныг үнэлэхгүй гаднаас төхөөрөмж оруулж ирээд өчнөөн төгрөгийн өрөнд орох болов. Үүнийг гайхаж л сууна. Өнөөдөр нийтийн тээвэрт үүсээд буй хүндрэл, бэрхшээл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхантай шууд холбоотой гэж үзэж байна.
-Нийтийн тээвэрт тулгарч буй асуудлыг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай шууд холбоотой гэж үзэж байгаа шалтгаанаа тодруулна уу?
-Тус компанийн төсөл олон ду- тагдалтай байна. Тухайлбал, программ хангамж болон GPS хяналтын системийг мэргэжлийн байгууллага нь шалгаж, баталгаажуулаагүй байсан. Хамгийн гол нь автобус компаниудын ажилласан цаг, өдөр бүрийн гүйцэтгэлийг бодох систем тухай бүрт нь бодож гаргаж чадахгүй байна. Энэ нь автобусны жолооч нарын цалин, орлоготой холбоотой маргааны эх үүсвэр. Дээр нь MS-excel файл ашиглаж, хүний оролцоотой тайлан гаргаж байгаа нь хардалт үүсгэж байна. Автобусанд орсон иргэдийг бэлнээр төлбөрөө төлсөн эсвэл картаа уншуулан зорчиж байгаа эсэхэд хяналт тавих ямар ч арга байхгүй. Энэ нь иргэдэд автобусанд үнэгүй зөрчих боломжийг бүрдүүлсэн. Автобус компаниудын орлогоос хэт өндөр шимтгэл буюу шууд 10 хувь суутгаж авч байгаа нь тэднийг хямралд оруулах үндэс суурь болж байна.
-Хэрвээ танай компани энэхүү тендерт ялсан бол хэрхэн ажиллах байсан бэ. Танай төслийн давуу тал юу байв?
-Өнгөрсөн онд манай компанийн зүгээс нийслэлд нэлээд санал дэвшүүлсэн. Бидний тендерт өрсөлдсөн төсөл маш боловсронгуй байсан Хамгийн түрүүнд манай төслийн нийт үнэлгээ нь “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төсөлтэй харьцуулахад гурав дахин бага үнэтэй гэдгийг онцлон хэлье. Картын үйлчилгээний орлогоос 2-6 хувийн шимтгэл авах тооцоололтой. Иргэдэд олгох карт үнэгүй. Азийн Хөгжлийн банкнаас хүүтэй зээл авах шаардлагагүй бид өөрсдөө санхүүжилтээ “Чингис” бонд болон бусад хамтрагчдаараа дамжуулан шийдвэрлэсэн. Мөнгө хураагчийн ажлын байрыг хянагч, карт борлуулагчаар ажиллуулан хоёр жилийн хугацаанд хадгалж үлдэнэ. UBBus аппликэйшн, мэдээллийн самбар автобус хэзээ, ирэх хаана явж байгааг харуулсан олон төрлийн мэдээллийн нэмэлт үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэх байсан. Ер нь 2013 оноос хойш нийслэлийн удирдлагуудад хийж, буй ажлаа танилцуулсан. Яагаад ганцхан компанид бүх зүйлийг даатгаж байгаа нь сонин санагдаж байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ард солонгосчууд байгааг бид бүгд мэднэ. Яагаад заавал бүхэл бүтэн улс орны нийтийн тээврийн асуудлыг гадны хүн хянах ёстой гэж.
-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн бус байгааг хувийн автобус компаниудын тэг зогсолт тодорхойллоо. Одоо нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн төслийг яавал дээр гэж та бүхэн үзэж байна вэ?
-Хамгийн гол нь бид монголчууд. Энэ төслийг хийх явцдаа манай инженерүүд бараг автобусанд амьдарч байсан. Олон жил нийтийн тээврийн асуудлыг судалсан. Энэ салбарт хийсэн шинэчлэлийг дэлхийн жишигт нийцүүлсэн гэж яриад байна. Гэтэл дэлхийн жишиг нь автобус компаниудыг алдагдалд оруулж, сүүлдээ тэг зогсолт хийхэд хүргэлээ. Үнэхээр цаашид асуудлаа шийдэж чадахгүй бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлж буй байгууллагатай хэзээ ч гэрээгээ цуцлах эрх нийслэлийн удирдлагуудад бий. Манай компанийн хувьд энэхүү төслийг үргэлжлүүлээд бүр ч боловсронгуй болгох боломж байгаа гэж үзэж байна.
Ц.Заяа