10.12

Хар тамхи худалдаалдаг бүлэглэлийг ирлүүлжээ

Хар тамхи худалдаалж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн, баривчилсан байна. Тодруулбал,  энэ сарын 09-10 нд шилжих шөнө өмнө нь олон удаагийн ял шийтгэл эдлэж байсан Г гэгчийн зохион байгуулалтад нэгдэж хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан худалдан, борлуулж байсан байна. 

Зохион байгуулалтад орсон 22-36 насны зургаан хүнд холбогдох гэмт бүлэглэлийг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5-д заасны дагуу урьдчилан үгсч тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрвээ эдгээр залуус гэм буруутай нь тогтоогдвол 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.