10.12

“Сандэй” худалдааны төв долоо хоног ажиллахгүй

Өнгөрсөн бямба гаригийн шөнө буюу энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сандэй плаза" худалдааны төвд гал гарсан билээ. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраасан байна. 

Галын улмаас зарим газрыг нь лацдсан байгаа бөгөөд "Сандэй плаза" төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, дээшээ дөрөв хүртэлх давхар галд өртсөн байгаа. 

Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш нь ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан хянуулж байгаа аж