10.12

Сураггүй алга болсон 43 оюутанд холбогдох материалыг дэлгэлээ

Мексикийн Ерөнхий прокурорын газар өнгөрсөн жилийн есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутны хэргийн талаарх материалыг олон нийтэд дэлгэжээ.  Ерөнхий прокурорын газрын тэргүүн Арели Гомек Гонзалес  Мехико хотноо байрлах төв байрандаа 80 гаруй  хуудас бүхий материалыг сэтгүүлчдэд танилцуулсан байна.  

Эдгээр материалыг хагас жилийн турш 100 гаруй мөрдөн байцаагч цуглуулжээ. Улмаар хэргийн мөрдөн байцаалтад хэд хэдэн алгаа гарсаныг олж илрүүлжээ. Тухайлбал, Засгийн газрын мэдэгдлийн дагуу оюутнуудын амийг бүрэлгэж, хэн болохыг нь тодорхойлохын аргагүй болтол нь шатаагаад хогийн цэгт хаясан гэдэг нь огт боломжгүйг тэмдэглэсэн байна. Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбогдуулан 15 хүнийг баривчилсан байдаг бөгөөд тэд оюутнуудыг хөнөөгөөд, шатаасан гэдгээ хүлээсэн билээ. Гэхдээ оюутнуудын ар гэрийнхэн  эл мэдээллийг эрс үгүйсгэсээр байгаа юм.