10.12

Дараагийн Ерөнхий сайдад С.Эрдэнийн нэр дуулдав уу?

Засгийн газрын гишүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, эмх цэгцэндээ орж амжаагүй байтал дараагийн Ерөнхий сайдын нэр дуулдаж эхлэв. 

Учир нь, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах шаардлагатай хэмээн үзсэн Г.Уянга тэргүүтэй хэдэн гишүүд гарын үсгээ цуглуулсан сураг дуулдсан. Ерөнхий сайдыг сайн ажиллаж чадахгүй байна. Ямар нэгэн шийдэл гаргаж, улс орноо удирдаж чадахгүй байна гэх зэргээр асуудал үүсгээд байгаа юм. Ийнхүү жилийн дотор хоёр засгийн нүүр үзэх гэсэн зарим нэгэн гишүүд нам болоод өөрсдийнхөө эрх ашгийг харахаас наанатай цаанатай байж, ард түмнийхээ амьдрал ахуй, улс орны эдийн засаг, нөхцөл байдлыг бодитоор харж чадахгүй байна гэж халаглах хүмүүс цөөнгүй. 

Ч.Сайханбилэгийг унагаж чадвал дараагийн Ерөнхий сайдад Баянгол дүүрэгт эзэн сууж, дархлагдсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн нэр дуулдаж, Төрийн ордон дотор сэм яригдаж эхэлжээ. ЗГХЭГ-ын даргаар А.Гансүх байхаар хар зураг аль хэдийнэ гарчээ. Тэгэхээр Засгийн газрыг УИХ-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракци авах нь. 

Бүр тодруулбал, Баянгол дүүргийг гартаа авч өөрийн болгосон гэх С.Эрдэнэ вант улсынхаа хүрээг тэлж Засгийн газарт эзэн суух нь гэх шүүмжлэл хүмүүсийн дунд яригдаж эхлэв.