03.20

Т.Цогт хамаг хэргийг Г.Маралмаадаа тохоод өөрөө цэвэр үлдэнэ гэв үү!

Төрсөн эцэг нь дөрвөн настай бяцхан охиноо хойд эхтэй нь нийлж, амь насанд нь халдсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Олон нийт уг хэргийг их цочирдон хүлээн авсан. Тиймээс ч сэжигтнүүдэд аль хэдийн “ял оногдуулсан бөгөөд цаазлахыг шаардаж” байгаа юм.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Охиноо хөнөөсөн сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар нь ял завшихаар хөөцөлдөж буй тухай мэдээлэл гарах боллоо.

Т.Цогт бие нь тааруу байгаа учраас батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан. Түүний энэхүү хүсэлтийг олон нийт их дургүй хүлээж аваад байгаа бөгөөд хэргийг үнэн зөв шударга шийдвэрлэхийг байнга шаардаж байгаа юм.

Учир нь сэжигтэн Т.Цогтын ах, эгч нар нь бүгд хуулийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашдаг гэх мэдээлэл бий. Тиймээс олон нийт энэ хэрэг шударгаар шийдэгдэхгүй байж болзошгүй хэмээн сэрэмжилж, уг хэргийг анхаарлын төвөөсөө гаргахыг хүсэхгүй байгаа аж.

Ямартай ч хамгийн сүүлийн мэдээллээр Т.Цогт, Г.Маралмаа нар нь хэргээ бие биерүүгээ чихэх болсон тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ.

“Баянзүрх дvvргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн энэхvv хэргийн vнэн зөвийг олж, тэнгэрт одсон охины гомдлыг заавал тайлах болно” хэмээн ихэд хичээж байгаа аж.

“Өглөөний сонин” харамсалтайгаар амиа алдсан охины хэргийн талаар байнга мэдээлж байгаа. Өнөөдрийн дугаартаа Т.Цогт болон Г.Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж буй тухай мэдээлж, прокурор, шүүхийн шатанд хэрэг замхрах вий гэсэн болгоомжлол цагдаагийнхан дунд бий талаар дурьджээ.

Тэрбээр мэдээлэлдээ “Хэдийгээр мөрдөгч нар хэргийг vнэн зөв шийдэж, холбогдох газруудад нь явууллаа ч гэсэн прокурор болон шvvхийн байгууллагууд тэдний хийсэн ажлыг талаар болгох вий гэсэн болгоомжлол ч цагдаагийнхний дунд vvсээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сэжигтэн Т. Цогтын ах, эгч нь хуулийн дээд байгууллагад нэлээн өндөр албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл гараад байгаа учраас хvний амийг бусниулсан энэхvv хэрцгий хэрэг, хэрэг биш болох магадлалтай гэж хардаж буй юм. Учир нь иймэрхvv хvчирхийлэлтэй холбоотой олон хэргийг хуулийн байгууллага яаж шийдэж байсан талаарх олон баримт байдаг учраас цагдаагийнхан ч энэ хэргийг яаж шийдэгдэх бол гэсэн битvvхэн зовнилтой байгаа юм.

Ер нь ар тал томтой гэмт хэрэгтнvvд хэзээнээсээ л хэргийг хэрэг биш болгож, хамсаатан руугаа хэргээ чихдэг заль, мэх аль хэдийнэ өндөр авсан гэж хэлэхэд vнэнээс хол зөрөхгvй. Олон нийтийн анхаарлын төвд орсон энэхvv хэргийн шvvх хурлыг олон нийтэд нээлттэй хийх уриалага ч гарсан. Хэдийгээр хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа ч гэсэн мөрдөн байцаалт нууцын зэрэглэлд явагддаг учраас ард тvмэн тэдний хэрэг ямар шатандаа явж байгааг тэр болгон мэдэхгvй. Тийм ч учраас тэдэнд боломж олдох вий гэсэн хардлага төрж байгаа.

Товчхондоо хуулийн байгууллагын сайн мууг мэдэх Д.Цогт ямар мэдvvлэг мөрдөн байцаалтад хэзээ, яаж өгөхөө мэдэж байгаа учраас тvvний хамсаатан Г.Маралмаа энэ бvгдийг vvрч гарах нөхцөл байдал аль хэдийнэ бvрдсэн гэнэ” хэмээн дурьджээ.