Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн байдлыг оны эхний есөн сарын байдлаар мэдээллээ. Оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 60514 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 60849 болж , өмнөх оноос амаржсан эхийн тоо 796 , хүүхдийн тоо 825 буюу 1.3 хувиар буурсан байна.
Нялхсын эндэгдэл оны эхний есөн сард 921 болж өмнөх оноос нэг хувиар өсч , 5 хүртэлх насандаа 1098 хүүхэд эндэж өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 13 хүүхэд буюу 1.2 хувиар буурчээ. Мөн өнгөрөгч есөн сард нялхсын эндэгдэл 102 болж өмнөх сараас 10.9 хувиар, тав хүртэлх насандаа 123 хүүхэд эндэж өмнөх сараас 13 хүүхэд буюу 11.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.