Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн ус цаг уур , орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны есдүгээр сард хамгийн их хур тунадас Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 70.5 мм хүрсэн бол Дорнод аймгийн Чойбалсанд хамгийн их температур 31.1 хэм , Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хамгийн бага температур -15 хэм хүрсэн байна.
Аюулт үзэгдэл , осол оны эхний есөн сард 4148 удаа гарч 170 хүн амь насаа алдаж, 163.8 мянган толгой мал, амьтан хорогджээ. Ой хээрийн түймрийн улмаас 35.4 тэрбум төгрөг хүчтэй салхины улмаас 8.3 тэрбум төгрөг, мал амьтны галзуу өвчний улмаас 55.7 сая төгрөг , аюулт үзэгдэрл осолд нийт 669.1 сая төгрөг зарцуулсан байна.
Усны осол , обьектын түймэр, хүйтэн бороо, үер, тарваган тахал, галт зэвсгийн ослын улмаас 136 хүн амиа алдсан бол аюулт үзэгдэл ослууд өмнөх оноос 739 тохиолдлоор нэмэгдэсэн үзүүлэлттэй байна.