10.13

“Нүүдэлчин монгол” гэрэл зураг нүдний өмнө

Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийн бие даасан “Нүүдэлчин монгол” гэрэл үзэсгэлэн энэ сарын 14-нд “Blue Moon” арт галерейд нээлтээ хийх гэж байна. Тэрбээр Монголд гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойд үзэсгэлэнгээ зориулжээ. Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь монгол орныг тойрон аялж, байгаль, ахуй, монголчуудын аж амьдралыг харуулсан гэрэл зураг авдгаараа олонд танигдсан уран бүтээлч юм.