10.14

Өнөөдөр төв замыг хэсэгчлэн хаана

ХБНГУ-ын ерөнхийлөгч Иоахим Гаук Монголд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ирнэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хоёр хоног манай улсад саатах юм. Тиймээс энэхүү төрийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөний автозамуудыг тодорхой хугацаанд хаахаар болжээ. Энэ хугацаанд жолооч нарыг автомашинаасаа түр хугацаагаар татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас уриалж байна.

М.Алтанцэцэг