Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай,олон нийтийн анхаарал дунд байдаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш олон залуустай нэр холбогдож байсан ч хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болж загварын тайз болоод кино ертөнцөөс хөндийрөөд байгаа. Нэлээд олон дэлгэцийн уран бүтээлд жүжиглэж өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад авсан топ маань гэрийн эзэгтэй болоод нам гүм амьдрах болсон. Тэгвэл хэсэг хугацаанд сураг алдраад байсан Пүүжээ дахин загварын тайзнаа алхаж дэлгэцийн бүтээлдээ ч эргэн иржээ. Мөн “Говь” кашмерийн нүүр царай болоод нэлээдгүй хугацааг үдсэн тэрээр шинэхэн рекламны зураг авалтанд бүрэн нүцгэн зураг авахуулжээ. Өмнө нь топ бүсгүй маань нүцгэн зурагаа авахуулж нэлээдгүй шуугиан тарьж байсан бол энэ удаад гурван хүүхдийн ээж болоод урлагтаа буцаж ирэхийн сацуу бүрэн нүцэглэв.
