Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс тус дүүргийн II хороонд БНХАУ-ын хэсэг иргэд 120 тонн самар цуглуулж, үйлдвэрлэл эрхлэх гэж байсныг илрүүлжээ. Цагдаагийн шалгалтаар эдгээр иргэд нь ажлын визгүй болох нь тогтоогдсон тул самар хадгалж байсан агуулахыг нь лацдаж, тус иргэдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгахаар болсон байна.
