Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хороо, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо, Глобал Ивэнт ТББ хамтран сургалтын төвүүдийн нэгдсэн хөнгөлөлттэй бүртгэл хийх Сургалтын үзэсгэлэн яармагийг энэ сарын 15-17-ны өдрүүдэд 11:00-19:00 цагийн хооронд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах аж.
Тус үзэсгэлэн яармагт ирсэнээр томоохон нэр хүнд бүхий сургалтын төвүүдэд 50 хувь хүртэлх хөнгөлөлттэй хамрагдах боломжтой юм байна. Арга хэмжээний үеэр Америкт суралцах алтан боломж сэдвээр Америкт төгсөгч н.Баттөр лекц уншиж, Монголын лектор төвөөс 100 хувь хөнгөлөлтийн эрхийн бичгээ бэлэглэх юм.
Мөн хүний нөөцийн цалин хөлс, сонгон шалгаруулалт, карьер төлөвлөлт зэрэг сэдвүүдээр үнэ төлбөргүй лекц, 300 хүн сертифкаттай сургалтын 100 хувь тэтгэлэг, номын хямдралтай худалдаа, хуучин ном худалдан авах өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна.