10.15

Гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амиа алджээ

Энэ он гарснаар гэмт хэргийн улмаас 26 хүүхэд амиа алдаж, 600 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, гэмт халдлагад өртсөн гэх тоог Нийслэлийн цагдаагийн газраас гаргажээ. Хүүхдүүдийн хувьд хичээлээ тараад харихдаа, эсвэл хичээлдээ явах замдаа гэмт халдлагад өртөж, эд зүйлсээ дээрэмдүүлэх, эсвэл эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гардаг байна. 

Тухайлбал, энэ сарын эхээр гэхэд л 18 хүүхэд гар утас, мөнгө, эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ихэнх нь автобусны буудал дээр болон орой үдшийн цагаар харанхуй гудамж талбайд дээрэмдүүлжээ. 

Тиймээс цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд өвлийн улирал ирж байна, гадаа эрт харанхуй болдог энэ цаг үед хүүхдүүдээ сургуулиас нь тосож авах, хичээлд нь хүргэж өгч байхыг байнга сэрэмжлүүлж, анхааруулж байна шүү.