10.15

“Хүний эрхийг хангах үндэсний механизм” сэдвээр сургалт зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Хууль сахиулах их сургуулийн 611 дүгээр дамжааны суралцагчдад "Хүний эрхийг хангах үндэсний механизм” сэдэвт сургалтыг явуулж байна. 
Мэргэжлийн хөтөлбөрийн дамжаанд суралцагчдын хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг бий болгох зорилготой тус сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүний эрхийг хангах үндэсний механизм”, "Хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг, стратеги”, "Жендэрийн тэгш эрх ба хүний эрх” зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.